Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
Х.Баянмөнх: Би Баттулгын аав Халтмаа гэдэг хүний мөрийг түшиж...

Х.Баянмөнх: Би Баттулгын аав Халтмаа гэдэг хүний мөрийг түшиж, элгэнд нь наалдаж, зүлэг ногоон дэвжээн дээр 30 шахам жил барилдсан.

Ерөнхийлөгч Х.Баттулгын аав хүндэт засуул Ж.Халтмаа гуайн мөрөн дээрээс дархан аварга Х.Баянмөнх гарах гэж буй нь

Би Баттулгын аав Халтмаа гэдэг хүний мөрийг түшиж, элгэнд нь наалдаж, зүлэг ногоон дэвжээн дээр 30 шахам жил барилдсан. Би Баттулгыг зөвхөн өөрийг нь гэлтгүй эцгийг нь мэддэг хүний хувьд дэмжиж байгаа юм. Халтмаа гуай шударга, үнэнч,  хөдөлмөрч, чийрэг, шуналгүй хүн байсан. Тиймдээ ч би зөв хүний мөрийг түшиж байна даа гэж  бодож явсан. Бөхийн тод ногоон зүлгэн дээр барилдаж явахад хамгийн ойрхон байдаг хүн бол засуул. Миний ээж, гэргий ч тэнд очих эрх байхгүй. Төв аймгийн нэг эмэгтэй “Би Баянмөнхийн гэргий байсан бол барилдаж байхад нь ойрхон очоод байж байна даа” гэж ярьсан юм. Тийм юм байдаггүй байхгүй юу. Хамгийн хэцүү, барилдаж байхдаа яаядаа гэж байхад л түшиг тулгуур болдог нь засуул. Тэр хүнд малгайгаа бариулж байсан.