Хорлоогийн Баянмөнх (1944) . Увс аймгийн Хяргас сумын харьяат) нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУлс (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор.
Чөлөөт бөх
1975 онд ЗХУ-ын Минскт зохиогдсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн.
1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод зохиогдсон зуны олимпоос мөнгөн медаль, 1971, 1974 оны ДАШТ-үүдээс тус тус мөнгөн медаль хүртсэн.
|Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга.
Үндэсний бөх
Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг.
1968 1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадмуудад түрүүлсэн.
- 1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин
- 1963 оны Бүх ард түмний спарткиадад 27 давж 2-р байр эзлэн Улсын заан
- 1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан
- 1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга
- 1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол тус тус хүртсэн.
10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.
- 1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин цол
- 1964 оны улсын наадамд 6 давж Улам нэмэх чимэг
- 1965 оны улсын наадамд 8 давж Хурц гарамгай чимэг
- 1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан цол
- 1967 оны улсын наадамд 8 давж чимэг
- 1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга цол
- 1969 оны улсын наадамд 7 давсан
- 1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол
- 1972 оны улсын наадамд түрүүлж Далай даян чимэг
- 1973 оны улсын наадамд түрүүлж Баяр наадмын манлай чимэг
- 1974 оны улсын наадамд үзүүрлэж Түмнээс төгөлдөр чимэг
- 1975 оны улсын наадамд түрүүлж чимэг
- 1977 оны улсын наадамд түрүүлж Үлэмж бадрах чимэг
- 1978 оны улсын наадамд 7 давж Улс даяар гайхамшигт чимэг
- 1979 оны улсын наадамд түрүүлж Манлайн баясгалант чимэг
- 1980 оны улсын наадамд 7 давж Бүхнээс дуурсгалт чимэг
- 1981 оны улсын наадамд түрүүлж чимэг
- 1982 оны улсын наадамд түрүүлж Тод сонин үзэсгэлэнт чимэг
- 1983 оны улсын наадамд 7 давж Бат нягт итгэлт чимэг
- 1984 оны улсын наадамд 6 давж Өнөд баясгалант чимэг
- 1985 оны улсын наадамд 7 давж Манлайн баясгалант чимэг
- 1987 оны улсын наадамд түрүүлж Тунч гарамгай чимэг
- 1988 оны улсын наадамд 7 давж Олныг баясгагч чимэг
- 1989 оны улсын наадамд 7 давж Бууршгүй хүчит чимэг
- 1990 оны Монголын нууц товчооны ойд зориулсан наадамд үзүүрлэж Үлэмж хэтэрхий чимэг
- 1991 оны улсын наадамд 7 давж чимэг
- 1992 оны улсын наадамд 6 давж чимэг хүртээжээ
Самбо бөх
1974 онд Улаанбаатарт болсон 2 дахь удаагийн ДАШТ-ий -100 кг-д түрүүлж, Монгол улсаас самбогийн спортоор төрсөн дэлхийн 3 дахь аварга болж байсан.
1975 онд Минскт болсон ДАШТ-д ЗХУ-ын бөх Саид Рахимовт ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан.Сонгомол бөх
1973 онд Улаанбаатарт болсон бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээний сонгомол бөхийн -100 кг-д түрүүлж алтан медаль, 1974 онд Тегеранд болсон Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.
Гэр бүл, бусад
Эхнэр Дэжимбээ.
Хүү Гантогтох нь Монгол улсын гарьд цолтой бөх.
Ач хүү болох Г.Мөнх-Очир нь чөлөөт бөхөөр хичээллэдэг.
Зээ хүү С.Хангай нь жүдо бөхийн тамирчин.
Ач хүү Б.Тайванбат нь чөлөөт бөхөөр хичээллэдэг.1994 онд тэр Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.