“Босоо” хэмээх Самдан аварга нь Цэцэн хан аймгийн Цэцэн вангийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Эрдэнэ уулын ард 1899 онд буюу шаргачин гахай жил Ганжууржавын 9 хүүхдийн 7 дахь хүү нь болон мэндэлсэн.
“Босоо” хэмээх Самдан аварга нь Цэцэн хан аймгийн Цэцэн вангийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Эрдэнэ уулын ард 1899 онд буюу шаргачин гахай жил Ганжууржавын 9 хүүхдийн 7 дахь хүү нь болон мэндэлсэн.
"Луу гүний" Галсанхүүгийн Вандан (1888 - 1935) нь Архангай аймгийн Батцэнгэл сум (хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Луу гүний хошуу)-ын харьяат, үндэсний бөхийн улсын аварга юм.
Сэрээтэрийн Цэрэн (1937 - 1992) нь Булган аймгийн Сайхан сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга цолтой бөх юм. Үндэсний ардчилсан хувьсгалын тэгш тоотой ойн жилүүдэд одтой барилддаг, ганцхан удаа түрүүлсэн хэрнээ даян аварга цол хүртсэн "Их ойн одтой бөх" гэлцдэг. Түүнийг мөн монгол бөхийн 33 шинж бүрдсэн гэж ярилцдаг байв.
Цэдэндоржийн Чимэд-Очир (1916 - 1985) нь Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга цолтой бөх юм.
Нацагийн Жамъян (1899 - ?) нь Архангай аймгийн Цахир сумын (хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу) харьяат, үндэсний бөхийн даян аварга, спортын гавьяат тамирчин цолтой бөх юм. Зээ хүү нь дархан аварга Г.Өсөхбаяр.
Гэлэгжамцын Өсөхбаяр (1973 оны 1 дүгээр сарын 13-нд төрсөн) нь Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, үндэсний бөхийн дархан аварга цолтой бөх юм. Өвөө нь мөн үндэсний бөхийн даян аварга Нацагийн Жамъян юм.
Агваансамдангийн Сүхбат (1971-06-30 ) нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цолтой бөх, мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, улс төрч юм.
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нь Монгол улсын улс төрч, тамирчин. 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Дашдоржийн Цэрэнтогтох (1951 - 2015 оны 8 сарын 26) нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин юм.
Хорлоогийн Баянмөнх (1944) . Увс аймгийн Хяргас сумын харьяат) нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУлс (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор.