Нацагийн Жамъян
Нэр | Нацагийн Жамъян |
Цол | Даян аварга |
Төрсөн өдөр | 1899 он |
Төрсөн газар | Архангай аймаг, Цахир сум |
Амжилт | |
---|---|
Түрүүлсэн тоо | 2 |
Үзүүрлэсэн тоо | 1 |
Шөвгөрсөн тоо | 11 |
Цол хүртсэн он | |
Улсын арслан | 1925 |
Улсын аварга | 1926 |
Даян аварга | 1927 |
Нацагийн Жамъян (1899) нь Архангай аймгийн Цахир сумын (хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу) харьяат, үндэсний бөхийн даян аварга, спортын гавьяат тамирчин цолтой бөх юм. Зээ хүү нь дархан аварга Г.Өсөхбаяр.
Амжилт
- 1925 онд 9 давж үзүүрлэн улсын арслан цол хүртэв
- 1926 онд 10 давж түрүүлэн улсын аварга цолтой болов
- 1927 онд мөн 10 давж түрүүлэхэд даян аварга цол хүртээжээ
- 1928 онд 7 давсан
- 1934 онд 7 давсан
- 1937 онд 6 давсан
- 1939 онд 5 давсан
- 1940 онд 7 давсан
- 1941 онд 7 давсан
- 1942 онд 7 давсан
- 1946 онд 5 давж шөвгөрчээ
Буур Жамъян
Тэрээр 20 орчим настайдаа Алшаа руу жин тээж байв. Нэг удаа гүүр гаталж явах үед гүүрний мод цөмөрч, жингийн сүүлд явсан бууран тайлаг доош унах шахахад Жамъян уг буурны бөгсөн талаас өргөн гаргасан ажээ. Ийнхүү тэрээр "Буур" хэмээх хочтой болсон гэдэг. Архангай аймгийн Цахир сумын төвд түүний хөшөө байдаг.