Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
Туувраас буцахдаа түрүүлсэн арслан

Ширүүн урсгалт Идэр гол, шим шүүст ургамалтай нутгаас олон цолтнууд төрж тодорсныг уншигчид мэднэ. Төдий л тодроогүй нэгэн бөхийн тухай зэрэг шахам сонссоноо уншигч олондоо хүргэе.

Эртний танил өвгөн: Манай Дөрвөлжин сумын 90 жил өвөрмөц онцлогтой болсныг дуулаа байлгүй. Би буцах замдаа Их-Уул сумын нутагт Цагаан-Уул Өвөр тээгийг тахиж буй залуустай таарлаа. Тахилгын эзэд аавын минь дурсан ярьдаг Ишдаваагийн Жамсран гэж бөхийн үр хүүхэд, удам угсааныхан байсанд тун ч билгэшээхээр барах уу.

Аав Жамсран хоёр нэг аймгийнх болохоор дотно нөхөд байжээ. Жамсран Дандар баатрын морин жолооч, буудахдаа онцгой мэргэн. Юм юманд авхаалжтай сэргэлэн, жир барилдахад барагтай нэгэнд шороодох ховор. Дандар баатар эв хав муутай бүжиглэнэ.Дорнодын нэг сум /Матад/-нд түрүүлж заан болсон гэж дурсах.

Жамсран цэргийн албыг 8 жил хаахдаа нэр хүнд өндөр нэгэн байсан юм билээ. Цэргээс халагдахдаа цэргийн гавьяаны улаан тугийн одон, Бид ялав медаль, онц буудагч тэмдэгтэй. Тийм ч олон хүн аваагүй шагналтай нутагтаа ирсэн.

Би бол таван жилийн цэрэг гэж аавын ярьдгийг ер мартдаггүй ч, ардчилал ялсны буянаар овоо тайлга сэргэж, андын нь хүүхдүүдтэй уулзаж учирна гэж яаж санахав дээ эж хуучилсан юм.

Тэгтэл нэг өдөр Цэцэгбал гэгч эмэгтэй “Монгол бөхийн нэвтэрхий толь” авна гэсээр ирдэг байгаа. Миний аав а.а Жамсрангийн төрсөн ах Ишдаваагийн Гончиг гэж зарим судлаачид улсын начин гэж бичдэг бөхийн тухай орсон уу гэж асуулаа.

Би тод санахгүй байна гэвэл: Би өөрөө үзээд аавынхаа тухай материал, зураг хөрөг авчирч өгье гэж тохироод долоо хоногийн дараа Та Завхан аймагт аавын хэрхэн барилдаж байсныг тодруулж амжсан уу гэсээр хүрээд ирлээ. Олзуурахсанаа олондоо хүргэе.

Аав цэргээс халагдаж нутагтаа ирээд А.Цийлхамтай гэр бүл болжээ. Арван хүүхдийн нэг нь би. Аав Тамсагбулагийн 8-р отрядад алба хаахдаа агт маллалцаж, адуу маптай ноцолдож булчин шөрмөс чангарч буль суусан юм билээ. Чөлөөлөх дайнд Жекей хот хүрсэн.

Дандарбаатрын морин жолооч байлаа. Дайн байлдааны түгшүүртэй цаг болохоор барилдах чөлөө олдохгүй. Ойр орчмын сумдын наадамд түрүүлсэн, аймагт цол авч гэнэ гэж зарим танилынхаа амжилтыг үе үе сонсоод би яах байсан бол гэж бодохоос хэтрэхгүй гэж дурсах.

Бидний балчир багад Хөвсгөлийн Жаргалант, Шинэ-Идэр, Их-Уул, Архангайн Цахир Тариат сумдад барилдаж түрүүллээ гээд даага хөтөлж, тэр цагт ховорт тооцогдох халуун сав, 5, 10 -ын бидон ганзагалж ирэх.

Нэг усныхан манайд цугларч үеийн нөхөд тохуу тоглоом болгон: Ирэгний бяртан, ишигний хурдтангууд таарав уу. Хэн хэнийг хаяж түрүүлэв гэх. Тоглож тохуурхдаг нөхөддөө бярууны бяртай чи бол бяц шидээд бяцалчихмаар бөх ч таарч байлаа.

Чи очсон бол чанга хаяхаасаа айж бэргэсээр ойчихно уу гэхээс бардам түрүүлчихмээр юм аа гэж хариу барих. Аймаг, сумын цолтой нөхөддөө “Таньж мэдэхгүй газар барилдах хялбар юм аа. Хоёр талаараа тонгордгийг та нар шиг мэдэхгүй болохоор өө энэ чинь баруун ташаатай... гээд зүүнд дайрахаар... " гэх зэргээр хөөрөлдөнө өө. Аав маань төрөлх Завхан аймагтаа төдий л барилдаагүй байх.

1951 онд Ханхын Борбургасны мал баазад мал туухаар гэрээлжээ. Сумын анхны хоршооны дарга малаа тушаачихаж амжвал Хөвсгөлийн аль нэг сум, аймагт зодоглож түрүүд хүрэхийг бодоорой гэж аминчилжээ.

Бодвол аав Хөвсгөл, Завхан, Архангайн зах зэргэлдээ сумдад дээгүүр орох бөх байснаас тийн хэлсэн биз. Аав малаа хүнд жинтэй тушааж үүргээ сайн биелүүлсэндээ ихэд урамшжээ. Ер нь яадаг юм бэ. Бөхөөр гайхагддаг Хөвсгөл аймагт барилдъя. Начин цол авах ч яамай. Наймд үлдвэл дээд гээд бодсоор наадамсжээ.

Ноднингийн наадмаас хойш зодоглоогүйнх уу, нэг хоёрын даваанд нэлээд ядарч давлаа гэнэ. Гурвын даваанаас амлуулсан, оноосныг анзааралгүй учраагаа давсаар үзүүрт хүрчээ. Галын тууварч, наадмын нэгийн даваанд унасан с.н найз нь Завханы намхан нуруут чинь цул шөрмөс, дөрвөн талын ноцолдлогоотой лут нөхөр юм аа.

Арслан Балсанлхүндэв маань бардаг болов уу гэлцэхийг сонслоо. Чи зоригтойхон дайрч барьцандаа хүрч, зүүн тонгорвол учир ургах биш үү гэж зөвлөжээ. Нөхрийнхөө хэлснээр тонгорч даваад бай мөрийнөөсөө хувь хүртээсээн. Бай яах. Аймгийн арслан цолыг сумандаа авчирсандаа баяртай байна гээд орсон гарсныг хөгжөөж ээжид хандан гарын идээгээ хундагалаарай гэж суух.

Аав ээждээ эрхэлж, зааж зөвлөснөөр нь сурч боловсрох хэн хүний жаргалтай үе шүү    гэж... охин Цэцэгбал    нэмлээ. Аавынхаа аймгийн арслан цолны үнэмлэх, бусад бичиг баримтыг бүрэн хадгалж чадаагүйдээ харамсах багадах гээд жижигхэн үнэмлэх үзүүлэв.

Тэр нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын наадамд /1960/ аймгийн арслан Ч.Жамсран түрүүлсэн гэрэг байлаа. Бөхийн өлгий улс, аймаг, сумын цолтой бөхчүүд нь багтаж цөхсөн, хүчтэнүүд нь хүрхэрч түрхэрсэн суманд 42 настан түрүүлэх хялбар байгаагүй мэдээж ээ.

Эднийхэн хэзээний бөхийн удамтай улс юм байна. Улсын начин Яндагсүрэн холын хамаатан бол төрсөн ах И.Гончигийг улсын начин болсныг хэд хэдэн хүн баталдаг ч он  тодорхой биш.

Яндагсүрэн начин 1946 оны 25 жилийн ойгоор 1024 бөхөөс гурав, дөрөвт Архангайн Хашаат, Хотонтын Норовын Гунгаа Вандангийн Шарав, тавд у.н Увсын П.Цэдэнбалжирыг давж, зургаад тэр жил улсын арслан цол хүртсэн улсын заан Самбууд унажээ.

Хурц түргэн барилдаанч бөх байсан гэдэг. зарим судлаачид ширүүн урсгапт Идэрийн гол шигээ шидрүүн зоримог зантай, хурц шаламгай барилдаанч бөхчүүдтэй гэж Их-Уул, Идэр сумдын бөхчүүдээр жишээ авсан байх тааралдах.

Одоо энэ шинэ гарьд Гончигдамбын шуурхай, хурц барилдаан гэрчилнэ гэх үнэнийг илтгэх бус уу. И.Гончиг хүрээ хийдэд шавилан сууж асан Лам байснаас хөрөнгө малаа хураалган хэлмэгдэж байжээ. Дүү Жамсрангаасаа өндөр нуруутай, бяр сайтай.

Зохиолч Батын Бадам манай Тосонцэнгэлийн нэгэн үеийн наадамд улсын заан Содномпил у.н Гончиг хоёр л үлддэг сэн гэж ярьдгийг доктор Г.Пүрэвдорж “Бөхийг амлая" номондоо дурдсан байна. Завханы Цагаанчулуут сум нэгдлийн ойд жараад онд а.а Жамсран гэдэг бөх түрүүлсэн баримт бий.

Хаанахынх нь дорхой бус учир нэг аймгийн ’ Жамсран байж болох. Гараьиай баатар Дандар Завхан аймагт ирэхдээ Жамсранг сураглаж ноднин нас барсныг дуулж ихэд харамссан гэдэг.

Залуу цагийн андтайгаа зав чөлөө гарган хуучилна гэж бодсоноос тэр буй заа. Нэг галын тууварч нөхөр нь тууврын малаа тушаачихаад буцах замдаа Жамсран маань Хөвсгөл аймагтаа түрүүлж аймгийн арслан гэж айхтар том бэлэгтэй ирлээ гэж тааралдсан бүхнээ папирас тамхиар дайлж сэтгэл догдлон өгүүлдэг байжээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Бөх" сонин