Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
Гавжийн дугуйгаар мөрийцсөн "Бүрхэг" хэмээх Намжилваанчиг арслан

Нэгэн үе Намжилваанчиг сургуулийн гал тогоонд ажилладаг байж. Тэрээр усыг тогоонд шанага, хувингаар хийнэ гэж ер байхгүй. ГАНДАНГИЙН БҮРХЭГ ХЭМЭЭХ Г.НАМЖИЛВААНЧИГ АРСЛАН Говийг бөхгүй гэж зарим нь басдаг цаг үе байсан. Гэтэл Дорнын говьд олон сайхан хүчтэн улс аймгийн цолтой бөхчүүдтэй. Тэдний нэг бяр чадлаараа гайхагдаж явсан Монгол улсын арслан Г.Намжилваанчиг гуайн тухай домог мэт хууч яриа ард олны дунд түгэн дэлгэрсэн байдаг. Миний аав Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Даргай Түндэв гэж барилдах дуртай ч нэг их гавихгүй хирнээ бөхөд их хорхойтой бөхийн тухай олон сайхан хууч хөөрдөг нэгэн байсан Тэрээр намайг бага байхад "Бүрхэг" хэмээх Намжилваанчиг арслангийн тухай олон сайхан домог мэт сонин яриа ярьж байсныг өдгөө нэхэн санахад сэтгэлд Дорнын говийн их хүчтэний тухай сайхан дурсамж үлджээ. Говийн домог түүхт хүчтэнүүдийн нэг Намижилваанчиг анх 1929 улсын наадамд барилдаж, 23 настай байхдаа 7 давж шууд заан цол хүртсэн гэдэг. Намжилваанчиг түүнээс хойшхи улсын наадамд заан цолоо бататгаж, Улмаар улс хувьсгалын 15 жилийн ойгоор 1О24 бөхөөс наймд давж улсын арслан цол хүртэж байжээ. Намжилваанчиг арслангийн тухай миний аавын хуучилсан домог мэт үнэний мөртэй хууч ярианаас уншигчдадаа толилуулъя. - Дээр үед Ганданд бэлэгдлийн чанартай хэн ч хөдөлгөж чаддаггүй том хонх байсан. Нэгэн удаа Намжилваанчиг үеийнхээ банди нартай тэрхүү хонхыг өргөнө гэж мөрийцжээ. Хэрэв Намжилваанчиг өргөж чадвал тэд нар гавжийн дугуйгаа өгөх, эс чадвал тэдэнд нэг нэг хар төгрөг өгөхөөр мөрийцөж, би баттай өргөнө, та нар гавжийн дугуйгаа надад одоо өг гээд мань эр тэр хэдийн гавжийн дугуйг орхимжиндоо боож тавьчихаад, нөгөө хонхыг "Хү ба” гэж хүч өгөөд өргөөд нэг алхсанаа буцаагаад байранд нь тавьчихсан гэдэг. Түүнээс хойш бяр хүчтэй Намжилваанчигийн тухай Гандангаар нэг шуугиан дэгдсэн гэдэг. - Намжилваанчиг Ганданд нэгэн айлын хашаанд байсан хасаг тэрэгний гол төмрийг нэг үзүүрээс нь бариад танилдаа айл зааж өгч байсан гэдэг. Тэрхүү гол төмрийн хүнд нь 25- З5 орчим кг хүндийн жинтэй байсан гэсэн. - 194О-өөд оны үед Эрүүлийг хамгаалах яамны сайд асан Шийнэн /Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул / "М-Пиков” машинтайгаа явж байгаад усны гудамжны шаварт суучихаж. Тэгтэл Намжилваанчиг таарч машины урд хойд талаас нь ээлжлэн өргөсөөр шавраас гаргажээ. Тэр цагаас хойш Шийнэн доктор бяр чадлыг нь гайхан биширч нутгийн хүүтэй танилцсан ба хожим нь нутгийнхаа бөхийг барилдах бүрийд машинаараа хүргэж өгдөг байсан гэдэг. - Нэгэн үе Намжилваанчиг сургуулийн гал тогоонд ажилладаг байж. Тэрээр усыг тогоонд шанага, хувингаар хийнэ гэж ер байхгүй. Олон дахин бөхийж гэдийх нь төвөг гээд дунджаар 5О – 8О литр торхтой усыг наймын хувинтай ус хийж байгаа юм шиг юүлдэг байсан гэж хуучилдаг. - Манай аав тэр үед хотод ачигчийн ажил хийдэг , машин дээр гурил будааг ачихдаа нэгт нэгээр нь өргөж ачдаг байж. " Бүрхэг " хэмээх Намжилваанчиг арслан бидэн дээр нэг өдөр ирээд гурав, хоёроор нь давхарлаж багласан цагаан будааг машины тэвшин дээр ажиг ч үгүй өргөөд гаргачихдаг байсан, тийм их хүч тэнхээтэй аугаа хүчтэний нэгэн байсан даа. Бид залуу ч болоод тэр үү, бахархал, атаархал их төрдөг байсан даа гэж хуучилсан нь санаанд тодхон үлдэж дээ. Эх сурвалж: Б.Пэрэнлэй