Дархан аварга
Дархан аварга нь даян аварга цолтой бөх улсын наадмын бөхийн барилдаанд түрүүлэхэд олгох монгол үндэсний бөхийн хамгийн дээд цол юм.
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын байр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилтаар Монгол бөхийн рекорд амжилтыг тогтоогоод байна. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү авсан амжилтуудыг үзүүлжээ.
Мөн нийт 9 дархан аварга төрснөөс Монгол бөхийн гал голомт болсон газруудын нэг Төв аймгаас одоогоор 2 дархан аварга цолтон төрсөнөөр улсаа тэргүүлж байна. 2020 оны байдлаар 8 аймгаас 9 Дархан аварга цолтон төрөөд байна. Эдгээр Дархан аваргуудын хоёр нь Улсын баяр наадамдаа 10-аас дээс түрүүлсэн юм.
Дархан аварга цолтой бөхчүүд
Дэс | Нэр | Цол авсан он | Улсын наадамд түрүүлсэн тоо |
Үндсэн захиргаа |
---|---|---|---|---|
1 | Бадамдоригийн Түвдэндорж | 1946 | 7 | Булган, Хангал |
2 | Дарийн Дамдин | 1960 | 5 | Хөвсгөл, Цагаан-Үүр |
3 | Шаравын Батсуурь | 1963 | 2 | Говь-Алтай, Жаргалан |
4 | Жигжидийн Мөнхбат | 1966 | 6 | Төв, Эрдэнэсант |
5 | Хорлоогийн Баянмөнх | 1971 | 10 | Увс, Хяргас |
6 | Дашдоржийн Цэрэнтогтох | 1981 | 4 | Өвөрхангай, Нарийнтээл |
7 | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | 1990 | 11 | Хэнтий, Өмнөдэлгэр |
8 | Агваансамдангийн Сүхбат | 2014 | 3 | Төв, Сэргэлэн |
9 | Гэлэгжамцын Өсөхбаяр | 2014 | 4 | Архангай, Батцэнгэл |