Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
Дархан аваргууд тавын даваанд хэдэн удаа барилдсан бэ?

 Дархан аваргууд тавын даваанд хэдэн удаа барилдсан бэ?

Ийм нэртэй судалгааг Монгол Улсын их сургуулийн багш Э.Алтанболд, Д.Батсүрэн нар хийжээ./2/.Судлаачид судалгааныхаа тухай “Энэхүү судалгааг хийхдээ Монгол үндэсний бөхийн тухайн цаг үеийн өнгө төрхийг бүрэн илэрхийлэх чадвартай цолтонгууд бол “Дархан аваргууд” гэж үзээд тэрхүү бөхчүүд төрийн наадмын хамгийн чухал даваа болох тавын даваанд хэдэн удаа барилдаж түүнээс хэдэн удаад нь тэрхүү даваагаа гэтэлж цаашид амжилттай барилдсан болон тэрхүү давааг гэтэлж чадалгүй унасан эсэхийг харуулахыг зорив” гэжээ.

Энэ судалгааг дээрх судалгааны адил бүрэн эхээр нь сийрүүлэв.

Тайлбар: Тавын даваанд босч барилдсан барилдааны тоо болон тухайн даваагаа давсан тооны үзүүлэлтээр нь жагсаав.
 

Дархан аваргуудын нэр

Тавын даваанд босч барилдсан тоо

Тавын даваагаа давж чадсан тоо

тавын даваанд унасан тоо

Амжилтын хувь

1

Х.Баянмөнх

35

26

9

74.3%

2

Д.Дамдин

35

23

12

65.7%

3

Ж.Мөнхбат

35

21

14

60%

4

Д.Цэрэнтогтох

26

17

9

65.4%

5

Б.Түвдэндорж

24

14

10

58.3%

6

Б.Бат-Эрдэнэ

23

22

1

95.7%

7

Ш.Батсуурь

23

16

7

69.6%

8

Г.Өсөхбаяр

17

14

3

82.4%

9

А.Сүхбат

12

11

1

91.7%

 

Дээрх үзүүлэлтээс дүгнэхэд тавын даваанд 24-35 удаа босч барилдсан  дархан аваргуудын үед бөхийн хөгжил эдийн засгийн хөшүүрэг сул, бөхчүүдийн тоо өнөөгийнхөөс 4-5 дахин бага байсан учир олон жил тогтвортой барилдах боломжийг бүрдүүлсэн байж болно. Энэ нь дархалсан хэдхэн тооны бөхчүүд үндэсний бөхийн дэвжээг үе үеэрээ эзэгнэж байсныг гэрчилж байна.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тавын даваагаа хамгийн өндөр хувьтай давсан бөгөөд цол авахаасаа өмнө тавын даваанд унаагүй, 2006 он хүртэл 100 хувийн амжилттай явсан бөгөөд нэг удаа энэ даваанд өвдөг шороодохдоо улсын начин цолтой бөхөд унаснаараа бусад аваргуудаас онцлогтой байна.