Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
2. Дархан аварга Дарийн Дамдин

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга,Монгол циркийн хүч тамирын төрлийн жүжигчин Д. Дамдин Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1931онд төржээ.
1950 оны зун сумынхаа наадамд зодоглож, нутаг усныхаа нэртэй бөхчүүдийг даван дээлийн торгоор шагнуулжээ. 1952 онд улсын баяр наадамд Дамдин барилдан, зургаа давж, улсын начин цол хүртжээ.
1954 оны улсын баяр наадмаар улсын начины болзлоо давтан бататгаж, 1955 оны баяр наадмаар хоёрын даваанд залуу бөхөд унасан нь мартагдашгүй сургамж болжээ.
1956 оны улсын баяр наадмаар ес давж түрүүлэн заан цолыг алгасан, 25 насандаа улсын арслан цол хүртжээ. 
Тэрээр 1956-1960онд завсаргүй 5 түрүүлсэн анхны амжилтын эзэн болсон . Мөн 1961,1966,1968-1970 онуудад 5удаа үзүүрлэн нийтдээ 23удаа шөвгөрсөн байна.
Ид үедээ гарлаа , өрлөө, давлаа гэж дуудуулж байсан халхын алдарт бөх дархан аварга Дамдинг бөхийн барилдаан эхлэхэд бөхийн бөмбөрийн дууг дуусахаас өмнө өрсөлдөгчөө давна гээд дэвээд явдаг байсан гэж ахмад бөхчүүд хуучилдаг билээ.
Гол онцлог:
 “Гарлаа давлаа” гэж алдаршсан, хурдан шуурхай барилдаантайн дээр улсын наадамд анх удаа завсаргүй 5 түрүүлсэн, циркийн нэрт жүжигчин, хүч тамирын үзүүлбэрээр 850 кг-ийг даасан. МУГЖ, Хөдөлмөрийн баатар.
Дархан мэх:
баруун хонгодох, хөлд орох