Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
3. Дархан аварга Шаравын Батсуурь

Дархан аварга Шаравын Батсуурь нь хуучнаар Засагт хан аймаг, өнөөгийн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутагт 1922 оны хар нохой жил мэндэлжээ. 17 настайдаа нутгийнхаа Цахирын овооны наадамд түрүүлж бөхийн гараагаа эхэлжээ. 1942 онд аймгийн начин, 1944 онд аймгийн арслан цол хүртжээ.

  • 1947 онд 9 давж түрүүлэн шууд улсын арслан цол хүртэв
  • 1948 онд мөн 9 давж түрүүлэн улсын аварга цолтой болжээ
  • 1949 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1951 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • 1952 онд 6 давсан
  • 1953 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1954 онд 7 давсан
  • 1957 онд 8 давж үзүүрлэхэд даян аварга цол олгосон
  • 1958 онд 5 давсан
  • 1959 онд 5 давсан
  • 1961 онд 6 давсан
  • 1952 онд 6 давсан
  • 1963 онд 6 давахад дархан аварга цол олгожээ
  • 1964 онд 6 давсан
  • 1966 онд 5 давжээ

Тэрбээр гол төлөв сэрвүү барилдах дуртай байсан бөгөөд уран барилдаанаараа ард олныхоо хайрыг татсан дархан аварга байжээ.

Түүнийг 1949 оны наадмаар, хамт бэлтгэл хийж байсан Пагмын Аюуш заантай үзүүр түрүүнд үлдээд бууж өгснөөс болоод бөхийн тэнгэр нь харьж, дахин наадамд түрүүлж чадаагүй гэж ярих нь бий.
Гэхдээ ийм явдал болоогүй бол хэд хэдэн түрүү авах байсан гэж үеийн бөхчүүд ярьдаг байв.

1986 онд таалал төгссөн