Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
6. Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох

Дашдоржийн Цэрэнтогтох (1951 - 2015 оны 8 сарын 26) нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин юм.

Үндэсний бөх

Тэрээр Үндэсний Их Баяр Наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэсэн. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны 7 сарын 5-нд гавъяат тамирчин цолоор шагнуулжээ.

  • 1972 онд 6 давж Улсын начин цол хүртэв
  • 1977 онд 7 давж дөрөвт үлдэн Улсын заан цол хүртсэн
  • 1978 онд 9 даван түрүүлж Улсын арслан болжээ
  • 1979 онд Монголын Бүх Ард Түмний VI Спартакиадад түрүүлж Улсын аварга цолд хүрсэн
  • 1979 онд 7 давсан
  • 1980 онд 9 давж түрүүлэн даян аварга болов
  • 1981 онд 8 давж үзүүрлэхэд нь дархан аварга цол хүртээжээ
  • 1982 онд 6 давав
  • 1983 онд 9 давж түрүүлсэн
  • 1984 онд 9 давж түрүүлсэн
  • 1985 онд 7 давсан
  • 1986 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1987 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1988 онд мөн 8 давж үзүүрлэсэн
  • 1989 онд 7 давсан
  • 1990 онд 8 давж үзүүрлэсэн
  • Мөн онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 6 давж шөвгөрчээ.

Чөлөөт бөх

Тэрээр чөлөөт бөхөөр зуны олимпод 2 удаа оролцож, 1980 оны Москвагийн олимпод 5-р байр эзэлж байв.
Ид үедээ 90кг-ийн жингийн ангилалд барилддаг байсан.
Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа эх орноо төлөөлөн оролцож байв.

1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монголчуудаас анхлан алтан медаль хүртжээ.