Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
7. Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нь Монгол улсын улс төрч, тамирчин.

1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

1983-2010 онд Биеийн тамир спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.

Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан. 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан болсон. Орос, англи хэлтэй.

Улс төрд

2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2009 - 2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд.

Тэрбээр байгаль орчныг хамгаалах, хариуцлагагүй уул уурхайн эсрэг УИХ дээр идэвхтэй ажилладаг улс төрч. Өөрийн сонгогдсон нутагт ашигт малтмалын лиценз өгүүлээгүй гишүүн юм. 2013 онд Монгол Ардын Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн боловч ялж чадаагүй.
 

Тамирчны замнал

  • 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 1990 онд Монгол Улсын дархан аварга
  • 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
  • 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан

Цол чимэг

Өсөн нэмэх, үнэн хүчит, өнөд баясгалант, харьшгүй хүчит, манлайн дээд, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, хотлоор баясуулагч, бүхнээ дуурсгалт, улс даяар гайхамшигт, үнэхээр бишрэлт, харилтгүй үзэсгэлэнт, манлайн баясгалант, баяр наадмын манлай, онц бярдагч, бахдам гарамгай, үнэн зоригт, цогт гарамгай, аугаа хүчит бүхнээ сонсголонт, далай даян дархан аварга

Дархан мэх

хутгах, хонгодох, шуудагдаж татах,

Үндэсний бөх

  • 1985 онд 5 давж улсын начин
  • 1986 онд 7 давж улсын заан
  • 1987 онд 7 давсан
  • 1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан
  • 1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга
  • 1990 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон.
  • Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон
  • 1991 онд 7 давсан
  • 1992 онд 9 давж түрүүлсэн
  • 1993 онд 9 давж түрүүлсэн
  • 1994 онд 10 давж түрүүлсэн
  • 1995 онд 9 давж түрүүлсэн
  • 1996 онд 9 давж түрүүлсэн
  • 1997 онд 9 давж түрүүлсэн
  • 1998 онд 9 давж түрүүлсэн
  • 1999 онд 9 давж түрүүлсэн
  • 2000 онд 7 давж дөрөвт үлдсэн
  • 2001 онд 9 давж үзүүрлэсэн
  • 2002 онд 7 давсан
  • 2003 онд 7 давсан
  • 2004 онд 6 давсан
  • 2005 онд 6 давж шөвгөрчээ
  • 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • Ингээд нийтдээ улсын баяр наадамд 186 давсан ба 12 удаа (11 жилд) түрүүлсэн.
  • Цагаан сарын барилдааны амжилт Түрүүлсэн 13 (1988–1998,2000, 2006), Үзүүрлэсэн    1 (1999).

Жүдо

Азийн наадмаас 1 мөнгө (1990 Бээжин, БНХАУ - +95кг), 3 хүрэл (1990 - үнэмлэхүй.
1994 Хирошима, Япон - +95кг, үнэмлэхүй) медаль хүртэж байв.
Улсын 12 удаагийн аварга.

Самбо

Дэлхийн 4 удаагийн аварга (1985,1986,1988, 1989), 2 мөнгөн медальт (1991, 1998). Залуучуудын дэлхийн аварга (1984)

Сонирхогчдын сүмо

Дэлхийн аварга (1993), Азийн аварга (1995). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн.