Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
8. Дархан аварга Агваансамдангийн Сүхбат

Агваансамдангийн Сүхбат (1971-06-30 ) нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цолтой бөх, мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, улс төрч юм.
 

Үндэсний бөх

  • 1993 онд 6 давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг,
  • 1997 онд 7 давж улсын заан цол,
  • 1998 онд 6 давж үлэмж бадрах чимэг,
  • 1999 онд 5 давж саруул сайжрах чимэг,
  • 2000 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол,
  • 2001 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол,
  • 2002 онд 7 давж хуйрнин шуугигч чимэг,
  • 2003 онд 7 давж саруул сайжрах чимэг,
  • 2004 онд 9 давж түрүүлэн далай аварга болов
  • 2005 онд 6 давж үнэн зоригт чимэг,
  • 2006 онд 6 давж цогт гарамгай чимэг тус тус хүртэж, шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан.
  • 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын зарлигаар Даян аварга цол олгосон.
  • 2014 оны долоодугаар сарын 7-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртээсэн.

Сонирхогчдын сүмо бөх

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа түрүүлсэн.

Чөлөөт бөх

1997 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолтой.