Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
9. Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр

Гэлэгжамцын Өсөхбаяр (1973 оны 1 дүгээр сарын 13-нд төрсөн) нь Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, үндэсний бөхийн дархан аварга цолтой бөх юм.
Өвөө нь мөн үндэсний бөхийн даян аварга Нацагийн Жамъян юм.

Түүнд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон 2014 оны долоодугаар сарын 7-нд Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртээсэн.
 

Үндэсний бөх

  • 1995 онд 7 давж улсын заан цол хүртэв
  • 1997 онд 5 давсан
  • 1999 онд 7 давсан
  • 2000 онд 7 давсан
  • 2001 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • 2002 онд 9 давж түрүүлэн улсын арслан болсон
  • 2003 онд 9 давж түрүүлэн улсын аварга цолтой болов
  • 2005 онд 9 давж түрүүлэн далай аварга цолд хүрчээ
  • 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • 2008 онд 6 давж шөвгөрсөн
  • 2009 онд 9 давж түрүүлэн даян аварга цол хүртсэн
  • 2010 онд 8 давж үзүүрлэв
  • 2011 онд 7 давж шөвгөрсөн
  • 2013 онд 5 давж шөвгөрсөн
  • 2014 оны долоодугаар сарын 7-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртээсэн.

Чөлөөт бөх

Тэрээр чөлөөт бөхөөр хичээллэн мөн сагсан бөмбөгөөр хичээллэж байв, Афины олимпийн наадамд оролцож байв.
Азийн аварга (2001), Азийн наадмын хүрэл медальтай (1998).