Цэдэндоржийн Чимэд-Очир (1916 - 1985) нь Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга цолтой бөх юм.
Амжилт
- 1943 онд 5 давж улсын начин цол хүртэв
- 1944 онд 9 давж түрүүлэн улсын арслан болжээ
- 1945 онд 7 давсан
- 1946 онд 9 давж үзүүрлэхэд улсын аварга цол хүртээв
- 1948 онд 6 давсан
- 1950 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон
- 1951 онд 8 давж дөрөвт үлдсэн
- 1952 онд 8 давж үзүүрлэн "Улс даяар дуурсах" чимэг хүртэв
- 1953 онд 7 давсан
- 1957 онд 5 давж шөвгөрчээ
- 1971 онд АХ-ын хувьсгалын 50 жилийн ойгоор 55 настайдаа зодоглож 4 давж 5-ын даваанд Б.Батхуягийг начин болгожээ.
- 1972 онд 3 даваад 4-ийн даваанд Дархан аварга Батсуурьт амлуулан өвддөг шороодсоноор зодог тайлжээ.