Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
13. Улсын аварга Галсанхүүгийн Вандан

"Луу гүний" Галсанхүүгийн Вандан (1888 - 1935) нь Архангай аймгийн Батцэнгэл сум (хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Луу гүний хошуу)-ын харьяат, үндэсний бөхийн улсын аварга юм.

Аваргын алдар: Галсанхүүгийн Вандан
Төрсөн он(жил): 1890-1935(бар)
Нутаг ус: Сайн ноён хан аймгийн засаг Лувсан гүний
Хошуу(Архангай аймгийн Батцэнгэл сум)
Цол чимэг: “Улам нэмэх, өрнөн дэлгэрэх, өлзийт үнэн хүчит, машид баясгалант, бат суурьт,  баатар зоригт, тунч гарамгай, хичээнгүй нягт, харилтгүй жавхлант, даяар үзэсгэлэнт, чин ачит, нэн дуурсгалт, манлайн баясгалант, маш гайхамшигт, цог нэмэх, цогт хичээнгүй, улам өсөх, бат ерөөлт, бардан түрэмгий, хурдан гарамгай, хууринан шуугих, саруул шаламгай, идэвхит итгэлт, үнэн үзэсгэлэнт, тод сонин, халх даяар маш гайхамшигт, аварга.
Барилдааны амжилт: Улсын(цэргийн) баяр наадамд 1922, 1923 онд түрүүлж, 1925, 1926, 1929 онд шөвгөрсөн бол Уул тайлгын сүүлчийн наадмуудад 8 удаа түрүүлж(1916-1923 онд завсаргүй),  1914 онд үзүүрлэн, 1915 онд шөвгөлжээ.
Гол онцлог: Бөх судлаач Ц.Бат-Очир “Вандан аварга 1923 оны цэргийн наадамд 8 давж түрүүлсний дараахь өдрүүдэд болсон мөн оны цэргийн наадамд барилдаж 10 давж түрүүлсэн гэж зарим ном хэвлэлд бичиж байсан нь үнэний хувьтай ажээ. Ер нь Вандан аварга 1916-1925 он хүртэл ямар нэгэн бөхөд унаагүй босоо байсан ганц бөх гэдгийг бөхийн барилдааны түүх батална. Вандан аваргын барилдааныг дүгнэж үзэхэд 1912-1929 оны хооронд болсон улсын чанартай баяр наадамд 14 удаа барилдахдаа завсаргүй 10 удаа түрүүлж, нэг үзүүрлэж, нэг гуравт үлдэж, нэг шөвгөлсөн гайхамшигтай хүчтэй их аварга байжээ” хэмээн “Эрийн гурван наадам” бүтээлдээ бичсэн байна. Тэгэхээр олон түмэндээ Лу гүний Вандан аварга гэж алдаршсан энэ бөх даншиг наадам зохиогдохоо больсноос хойш улсын заанаас дээш цол олгодоггүй уул тайлгын наадамд завсаргүй 8 удаа түрүүлсний дээр цэргийн(улсын) наадамд 2 удаа түрүүлж арслан, аварга цол хүртсэн болж таарч байна.
Дархан мэх:  Зүүн мөр рүү нь түлхэж, баруун тахимаар нь авах буюу эгэм тахим мэх